ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

АН: Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө баталлаа

АН: Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөө баталлаа

Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэхийг дэмжсэнээр Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан өндөрлөлөө.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэхийг дэмжсэнээр Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан өндөрлөлөө.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан Баасан гаригт  /2025.11.21/ Төрийн ордонд болж, өндөрлөлөө. Хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэв. Хуралдааныг Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгчид болох Ж.Батсуурь, Ж.Баярмаа, Б.Гарамгайбаатар нар удирдан явуулав.

 

     Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаарх тайлан мэдээллийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал хуралдаанд оролцогч гишүүдэд танилцуулсны дараа 12 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийг Ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Үндэсний бодлогын хорооны 26 гишүүн асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулахтай холбоотой асуудлыг хөндсөн бол үг хэлсэн, асуулт асуусан гишүүдийн дийлэнх олонх нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх талаар хөндөв.  

 

     Дараагаар нь аравдугаар сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн 12 заалтыг хуульд нийцүүлэх шаардлагатай хэмээн буцаасан Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг заалт тус бүрээр батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн саналаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлэхийг дэмжсэнээр Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан өндөрлөлөө.

 

Default Avatar
Elch.mnАдмин хэрэглэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна